МОНГОЛЫН БЕТОН СУДЛААЧДЫН ХОЛБООНЫ БҮТЭЦ
2005 оны 6-р сарын 17ны
өдрийн хурлаар шийдэв

ACI CHAPTER IN MONGOLIA
Монголд анхы бетон судлалын хурлыг “High performance Concrete for Construction and/or Rehabilitation of Transportation Structures” нэртэйгээр 1998 оны 6 сарын 6-9ний хооронд АНУ-ын үндэсний ШУ-ны сангийн Олон улсын хөтөлбөрын газрын санхүүжилттэйгээр АНУ-ын Өмнөд Дакота мужийн Уул Технологийн Сургууль, Монгол Улсын ТИС хамтран ректор Бадарчийн удирдлагаар нийслэл Улаанбаатар хотод ТИС дээр амжилттай зохион байгуулж(1 ба 2-р зураг), улмаар АНУ-ын Өмнөд Дакота мужийн Уул Технологийн Сургууль, Монгол Улсын ТИС-ийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдан, үүний үр дүнд 1999 онд Монгол Улсын ТИС –иас С.Цэвэл, Р.Норов нарыг АНУ-ын Өмнөд Дакота мужийн Уул Технологийн Сургуульд профессорын солилцоогоор 6 сар ажиллуулсан билээ. Энэхүү мэргэжил дээшлүүлэх, лабораторийн хичээл үдирдах явцад АНУ-ын Бетон Судлалын Институтээс зохион явуулдаг “ACI Concrete Field Testing Technician Grad I ” сургалтанд С.Цэвэл, Р.Норов нар сууж ASTM-н стандартаар Бетоны чанар шалгах арга техник эзэмшиж, эрхийн үнэмлэхтэй ирсэн бөгөөд АНУ-ын Бетон Судлалын Институт нь бусад олон оронд салбартай, түүгээрээ дамжуулан Бетон бүтээгдэхүүний чанарт хяналт хийдэг Ази, Европын орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн ASTM-н стандартуудыг үндэсний стандартуудтай хослуулан хэрэгжүүлэх боломжтой болохыг бүрэн ойлгож ирсэн учраас 2002 онд бетоны ASTM-н стандартуудыг С.Цэвэл, Д.Оюунбилэг нар орчуулж үндэсний стандарт хэмжил зүйн хороогоор баталгаажуулсан, одоогоор үйлдвэрлэлийн салбарт хэрэглээ болсон байна. Энэ үеэс ШУТИС-ийн ДаТС, БИС-дад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартаар бетон бүтээгдэхүүний чанарт хяналт хийх талаар ярьж, хяналтын лаборатори байгуулах ажил өрнүүлсэн бөгөөд улмаар 2001-2002 оны хичээлийн жилд АНУ-ын Өмнөд Дакота мужийн Уул Технологийн Сургуулийн профессор M.R.Hansen ШУТИС-д 1 жилийн хугацаагаар ирж ДаТС-д 6 сар, ба БИС-д 6 сараар тус тус ажиллан, зарим тоног төхөөрөмж авч ирж бэлэглэн, АНУ-ын Бетон Судлалын Институтийн сургалтыг төгсөгчид болон оюутны дунд ШУТИС-ийн профессоруудтай хамтран явуулсан. Ингээд 2002 онд Бетон судлалын олон улсын хурлыг Монголд хийх ажлыг ДаТС, БИС-н барилгын материал, барилгын инженерийн мэргэжлийн багш нар профессор M.R.Hansen –ийн хамт нийслэлд амжилттай зохион байгуулж, хурлаар Монголд АНУ-ын Бетон Судлалын Институтийн салбарыг /ACI chapter in MONGOLIA/ байгуулах саналыг С.Цэвэл гаргаж, дэмжигдэн 11 гишүүнтэй (УЗ) бүрэлдэхүүнтэй тэргүүлэгч/удирдах зөвлөл гишүүдийг сонгон улмаар уг байгууллагын дүрэм ёсоор тэргүүлэгчид нь ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, нарийн бичгийн дарга нарыг тэргүүлэгчдийн дунд санал хураалт явуулах замаар, ерөнхийлөгчөөр С.Цэвэл, дэд ерөнхийлөгчөөр Ж.Амгалан нарийг 2 жилийн хугацаагаар, нарийн бичгийн даргаар Д.Сүнжидмааг хугацаагүйгээр сонгосон бөгөөд ACI –ийн дүрэм, журмаар ажиллаж жил бүр олон улсын хурал хийж Бетон үйлдвэрлэлийн салбарт гарч буй шинэчлэлт өөрчлөлт, чанарын хяналт, шинэ бүтээгдэхүүн нутагшуулалт, шинжлэх ухааны дэвшил зэргийг ярилцдаг уламжлал тогтсон түүхтэй. Харин 2005 онд дараагийн ерөнхийлөгч Ж.Амгалан тус байгууллагыг Монгол улсад албан ёсоор бүртгүүлж Монголын Бетон Судлаачдын Холбоо нэрээр тамга тэмдэг авч төрийн бус байгууллага байдлаар ажиллах болсон ба 2013 онд удирдах зөвлөлийн хурлаар Бетон судлалын холбооны дүрэмд өөрчлөлт оруулсан.

Тэргүүний мэндчилгээ

Зевлех инженер Л.Наваандорж

Лувсанбатын Наваандорж:
-1962 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд терсен.
-1984- 1997 онд Дарханы Цементийн Үйлдвэрт Еренхий инженер.
- 2009-2011 онд Налайхийн Цементийн уйлдвэрт дэд захирал.
-2012 оноос Гермес-гахиур ХХК-д гуйцэтгэх захирлаар ажиллаж бна.

Манай цахим хуудсаар зочилж байгаа танд энэ едрийн мэндийг дэвшүүлж байна.
2002 онд анх Бетон судлалын холбоог байгуулах саналыг Да ШУТИС- н багш доктор.профессор С.Цэвэл анх санаачлан гаргасныг Да ШУТИС- БИС- н эрдэмтэн багш нар , Барилгын материалын үйлдвэрүүдийн захирал инженерүүд дэмжиж , анхныхаа хурлыг зохион байгуулж уйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. Тус холбооны ажлын хурээнд Монгол улсын Их барилгын салбарт ялангуяа Барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт шинэ техник-технологийг нэвтрүүлэх- мэдээллээр хангах, боловсон хүчнийг бэлтгэх дадлагажуулан сургах, үйлдвэрлэсэн бутээгдэхүүний чанарт судалгаа хийсний үндсэн дээр зевлегее егех , үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дүгнэлт гаргах, мен үйлдвэрлэсэн бутээгдэхүүний чанарыг сайжруулах-эцсийн бүтээгдэхүүнд эдийн засгийн хэмнэлтийг гаргахад зев зохистой тооцоо мэдээллээр хангах, олон улсын шилдэг мэргэжилтнүүдийг урьж гадаад болон дотоодын сургалт зохион байгуулах, гадаад дотоодын мэргэжлийн холбоодтой туршлагаа солилцон хамтран ажиллаж байна. Тус холбоо нь жил бүр Монголын бетон судлаачдын холбооны Олон улсын бага хурлыг уламжлал болгон зохион байгуулсаар ирлээ. Манай холбоог дэмжигч ,харилцагч байгууллага хамт олондоо ажил хеделмерийн ендер амжилт гаргахыг хусэн ерееж байна.
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
Монголын Бетон судлаачдын Холбооны Тэргүүн: Л. НАВААНДОРЖ

asdasdasd

Гүйцэтгэх захирал

Удирдах зөвлөлийн дарга

БАТМӨНХИЙН НАРАНТУЯА

Доктор /PhD/ -Австрали Улс, Көртины Их Сургууль
Төгссөн: 2011 оны 09 сар
Магистр -Япон Улс, Токиогийн Их Сургууль
Төгссөн: 2004 оны 09 сар
Магистр –Монгол Улс, Монгол Улсын Техникийн Их Сургууль
Төгссөн: 1997 оны 06 сар
Бакалавр – Монгол Улс, Монгол Улсын Техникийн Их Сургууль
Төгссөн: 1995 оны 06 сар

ТӨМӨРБААТРЫН ГАНБААТАР

Доктор /PhD/ -Австрали Улс, Көртины Их Сургууль
Төгссөн: 2011 оны 09 сар
Магистр -Япон Улс, Токиогийн Их Сургууль
Төгссөн: 2004 оны 09 сар
Магистр –Монгол Улс, Монгол Улсын Техникийн Их Сургууль
Төгссөн: 1997 оны 06 сар
Бакалавр – Монгол Улс, Монгол Улсын Техникийн Их Сургууль
Төгссөн: 1995 оны 06 сар

asdasdasd